Monday, April 20, 2015
Friday, April 17, 2015
ӨУД
1. Өгөгдлийн урсгалын диаграм гэж юу вэ?
Бодит системд нөлөөлж, түүнийг өөрчлөх болон засварлах үйлдлүүдийг хадгалах үүргийг мэдээллийн систем гүйцэтгэнэ. Мэдээллийн систем нь өгөгдөл урсгалын диаграмыг өөртөө агуулдаг. Товчоор хэлбэл бодит системийг мэдээллийн системийн загвар болгон дүрслэх хэрэгсэл юм.
Өөрөөр хэлбэл мэдээллийн ситем нь төлөв (объект)хүчин зүйл, өгөгдлийн урсгал, дүрэм (процесс)агуулсан байдаг. Өгөгдлийн урсгалын диаграм нь систем дэх өгөгдлийн шилжилт урсгал буюу оролт гаралтыг дүрсэлж өгөгдөл боловсруулалтанд дүн шинжилгээ хийдэг график дүрслэл юм.
Өгөгдлийн урсгалын диаграм нь бодит ситемийн бүрэлдэхүүн хэсгүүдийг загварчилж, оршин байгаа системд хэрхэн зохицуулагдахыг дүрсэлдэг. Үр дүн нь тухайн системийн нийт үйл ажиллагааны загварыг гаргах буюу бодит систем юу хийхийг тодорхойлж, бүрэлдэхүүн хэсгүүдийг задалж мэдээллийн систем болгох улмаар логик загвар дүрслэх юм. Өөрөөр хэлбэл өгөгдлийн урсгалын диаграм “юу хийх вэ?” гэдгийг авч үздэг, харин “хэрхэн хийх вэ” гэдгийг авч үздэггүй.
Ихэнхи системийн өгөгдлийн урсгалын диаграм нүсэр болдог учир бүх процессуудыг дугаарлах замаар өгөгдөл урсгалын диаграмыг байгуулдаг.
2. Өгөгдлийн урсгалын диаграмын давуу тал
- Систем болон дэд системүүдиийн хоорондын уялдаа холбоог тодорхой илэрхийлдэг.
- Өгөгдөл урсгалын диаграмд процесс, өгөгдөл, мэдээллийн эх булаг, мэдээлэл хүлээн авагчуудыг тусгай тэмдэглээгээгээр тэмдэглэдэг.
- Хэрэглэгч тухайн системийн тухай өгөгдлийн урсгалын диаграмын тусламжтайгаар хялбар ойлгох боломжтой байдаг.
- Шаардлагатай өгөгдөл процессууд тодорхойлогдсон байдаг
зэрэг олон олон давуу талууд байдаг.
3. Өгөгдлийн урсгалын диаграмын бүрэлдэхүүн хэсгүүд:
1. Гадаад объект /тэгш өнцөгт хэлбэртэй дүрслэгдэнэ./
2. Процесс /дугуй хэлбэртэй дүрслэгдэнэ./
3. Өгөгдлийн урсгал /сумаар дүрслэгдэнэ./
4. Өгөгдлийн файл /Дугаар бүхий тэгш өнцөгт/
3.1 Гадаад объект
Гадаад объект нь мэдээллийн эх үүсвэр эсвэл мэдээллийн гадаад хүлээн авагч юм. Ерөнхий Диаграм(ЕД)-д системийн оролт, гаралт(үр дүн) байдлаар дүрсэлдэг. Гадаад объекттой холбогдуулж гарч болзошгүй алдаанууд:
- Гадаад объект хооронд өгөгдөлийн урсгал дүрсэлсэн. (Шалтгаан: Системд хэрэглэгдэхгүй өгөгдөлийн урсгал дүрсэлсэн)
- Файлаас гадаад объект, гадаад объектоос файл руу өгөгдөлийн урсгал дүрсэлсэн. (Шалтгаан: Хооронд байх процессыг орхигдуулсан)
- Гадаад объектыг хүний нэрээр нэрлэсэн. (Шалтгаан: Логик бус физик загвар дүрсэлсэн)
3.2 Процесс
Процесс нь оролтыг гаралтанд хувиргах системийн хэсэг юм. Процесстой холбогдуулж гарч болзошгүй алдаанууд:
- Процесс руу орсон эсвэл гарсан урсгал байхгүй. (Шалтгаан: Урсгалыг орхигдуулсан)
- Процессыг нэр үгээр нэрлэсэн. (Шалтгаан: Физик загварыг логик загварт хувиргаагүй)
- Тодорхойгүй нэр тэмдэглэгээгээр нэрлэсэн. (Шалтгаан: Процессыг муу тодорхойлсон)
3.3 Өгөгдлийн урсгал
Өгөдөлийн урсгал нь сумныхаа чиглэлд өгөгдөлийг зөөгч юм.
Өгөгдлийн урсгалтай холбогдуулж гарч болзошгүй алдаанууд:
Өгөгдлийн урсгалтай холбогдуулж гарч болзошгүй алдаанууд:
- Нэрлэгдээгүй өгөгдөлийн урсгал дүрсэлсэн. (Шалтгаан: Шинжилгээ дутуу хийсэн. Гэхдээ файл руу орсон эсвэл гарсан урсалыг нэрлэхгүй байж болдог. Орж буй урсгал нь өөрчлөх,бичих харин гарч буй урсгал нь унших үйлдлийг агуулдаг)
- Өгөгдөлийн урсгал өгөгдөл зөөх хэрэгсэл болсон. (Шалтгаан: Физик шаардлагыг бүрэн хасаагүй)
- Урсгал нь гадаад объектоос файл руу, гадаад объектоос гадаад объект руу, файлаас гадаад объект руу, файлаас файл руу чиглэсэн байж болохгүй. Үйлдлийн үр дүн дүрслэгдээгүй. (Шалтгаан: Орхигдуулсан) гэх мэт алдаануудаас болгоомжил.
3.4 Өгөгдлийн файл
Өгөгдөлийн файл нь ОХД дээрх нэг объект гэж ойлгож болно.
Өгөгдөлийн файл нь өгөгдөлийг хадгалах учир юуг өгөгдөлийн файл болгож авах вэ гэдгийг бодох хэрэгтэй
Өгөгдөлийн файл нь өгөгдөлийг хадгалах учир юуг өгөгдөлийн файл болгож авах вэ гэдгийг бодох хэрэгтэй
4. Өгөгдлийн урсгалын диаграмыг дүрслэх
Өгөгдлийн урсгалын диаграмыг ихэнхидээ стандарт дүрслэлүүдээр дүрсэлдэг.
5. Өгөгдлийн урсгалын диаграмыг зурах дүрэм :
1. Стандарт дүрсүүдийг ашиглан зурна.
2. ӨУД нэртэй байна.Нэр нь системийн агуулга, үүрэг зориулалт зэргийг илгэж байна.
3. Мэдээллийн эх булаг, мэдээлэл хүлээн авагчбуюу нэгжийг нэр үгээр нэрлэнэ.
4. Процесс бүр нь нэрболон дугаартай байна. Нэрньмэдээллийгөөрчлөх,үйлдлийгзаахүйлүгээр илэрхийлэгдэнэ. Жнь: Print, Sort, write гэх мэт. Харин дугаар нь дэс дарааллыг илтгэнэ. Дугаарыг процессийн тэмдэглэгээний дээд хэсэгт бичигдэнэ.
5. Процесс бүр заавал оролт, гаралттай байна.Учир нь процесс нь аливаа мэдээллийг өөрчилж хувиргадаг тул оролт гаралтгүй байж болохгүй.
6. Мэдээллийн урсгалын заагч нь заавал чиглэлтэй байна. Чиглэл нь мэдээллийн урсгалын замыг харуулах ба сум заасан чиглэлд мэдээлэл зөөгдөнө. Мэдээллийн урсгалын доорх чиглэлүүд хориотой. Үүнд:
· Нэгж –> Нэгж
· Нэгж –> Мэдээллийн сан
· Мэдээллийн сан –Мэдээллийн сан
· Мэдээллийн сан – нэгж
6. Өгөгдлийн урсгалын диаграм байгуулах зарчим :
Өгөгдлийн урсгалын диаграмыг дараах дарааллаар байгуулна. Үүнд:
6.1 Өгөгдлийн элементүүдийн үндсэн жагсаалтыг гаргах
Дүрслэн зураглах, системийн хязгаарыг тодорхойлох зорилгоор
· Нэгж
· Процесс
· Мэдээллийн урсгал
· Мэдээллийн сан гэсэн үндсэн хэсэг бүхий өгөгдлийн элементүүдийн үндсэн жагсаалтыг гаргана.
6.2 Контекст диаграмыг байгуулах
Системийн үндсэн оролт, гаралтыг дүрсэлсэн контекст диаграмыг зурна. Уг диаграмд деталчилсан процесс болон мэдээллийн санг дүрслэхгүй. Контекст диаграм нь системийн оролт гаралтыг дүрслэн үзүүлдэг боловч системийн задаргааг дүрслэн үзүүлдэггүй өгөгдлийн урсгалын диаграм юм. Энэ диаграм нь өгөгдлийг бүхэлд нь харуулдаг. Иймд системийг бүхэлд нь илэрхийлж чадах цорын ганц процессыг агуулах ба уг процессыг 0 гэж дугаарладаг.
6.3 Тэг диаграм байгуулах
Энэ диаграм нь 9 хүртлэх тооны процессыг агуулах ба процесс бүрийг бүхэл тоогоор дугаарлана. 9-өөс дээш тооны процессийг дүрслэсэн тохиолдолд диаграмын зүүн дээд өнцгөөс баруун доод өнцөг рүү чиглэх замаар дугаарлалтыг хийнэ.
6.4 Салбарласан диаграмыг байгуулах
Тэг диаграмын процесс бүрийн хувьд салбарласан диаграмыг байгуулна. Тэг диаграмд байгаа процессыг үндсэн процесс, уг үндсэн процесс дээр үндэслэн байгуулагдсан диаграмыг салбарласан диаграм гэж нэрлэнэ. Үндсэн процесс дах оролт гаралтын бүх урсгалууд уг салбарласан диаграмд тусгагдсан байх шаардлагатай. Дугаарлалтын хувьд тэг диаграм дах үндсэн процессын дугаарлалттай ижилхэн байна. Жишээ нь: тэг диаграмд үндсэн процессийн дугаар 3 гэж байвал түүний салбарласан диаграмын дугаар 3.1, 3.2, 3.3 гэж дугаарлагдана.
6.5 Диаграмын алдааг шалгах
Дараах төрлийн алдаанууд түгээмэл гардаг.
· Заагч сумны чиглэлийг буруу заах. Тухайлбал процессын бүр урсгал оролт байх эсвэл бүгд гаралт байх.
· Мэдээллийн сан нэгжийг шууд хооронд нь холбох. Нэгж нь файлуудтай шууд ажиллаж чадахгүй. Өөрөөр хэлбэл зөвхөн процессор дамжин холбогдоно.
· Өгөгдлийн урсгал болон процессын нэрийг буруу тодорхойлох
· Өгөгдлийн урсгалын диаграмд 9-өөс дээш тооны процесс багтаах
· Өгөгдлийн урсгалыг орхигдуулах
6.6 Логик ӨУД-аас физик ӨУД байгуулах
Өгөгдлийн урсгалын диаграмыг физик ба логик гэж ангилна. Логик ӨУД нь тухайн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа тал дээр төвлөрдөг. Өөрөөр хэлбэл тухайн системийг яаж байгуулахыг авч үздэггүй. Физик ӨУД нь тухайн системд ажиллах хүмүүс, файлууд, програм хангамж, техник хангамжийг оролцуулан системийг хэрхэн ашиглахыг авч үздэг. Оршин байгаа системийн логик ӨУД-ыг байгуулсны үндсэн дээр шинэ системийн логик ӨУД-ыг байгуулна. Энэ нь тухайн системийн физик ӨУД-ын үндэс болно.
Логик загвар нь тухайн бизнесийн мөн чанарыг агуулсан байдаг учраас шинжээчид түүнийг ойлгож, улмаар гарах үр дүнг тодорхойлоход тусладаг.
Физик загвар нь логикоо бодвол бичлэг нэмэх, арилгах, өөрчлөх үйлдлүүд, завсрын өгөгдөл хадгалалттай байдаг.
6.7 Өгөгдлийн урсгалын диаграмыг шинжлэх
ӨУД-ыг дараах шалтгаанаар шинжилдэг.
- Процессууд нь өөр өөр бүлэг хэрэглэгчдээр биелэгдэж болно.
- Процессуудын биелэгдэх хугацаа нь өөр өөр байж болно. Өөрөөр хэлбэл өөр хугацаанд биелэгдэх 2 буюу түүнээс дээш тооны процессуудыг нэг програмд бүлэглэн оруулж болохгүй.
- Хэрэв 2 процесс ижил төрлийн үүрэг гүйцэтгэж, хоёулаа багц процесс байвал тэдгээрийг нэг програмд бүлэглэж болно.
- Нууцлалын үүднээс процессуудыг өөр өөр програмд оруулж болно.
- Ашигтай байлгах үүднээс хэд хэдэн багц процессуудыг нэгтгэж нэг програмд оруулж болно.
ӨУД-ыг шинжлэн програмын болон гар процессуудыг ялгах буюу процесс бүрийн хувьд дүн шинжилгээ хийнэ.
Компьютерээр биелүүлснээс хүнээр биелүүлэх нь илүү байх процессыг гар процесс гэнэ. Маягт бөглөх, шалгах зэрэг гар процесс болно. Мэдээлэл оруулах, шалган засварлах гэх мэт хүний оролцоо бүхий процессыг боловсруулах компьютер, технологийг ашигласныг автоматжуулагдсан процесс гэнэ. Үүнийг тухайн процессын оролт ба гаралтын урсгалаар тодорхойлно.
Процессын оролт ба гаралтын урсгал нь компьютерээр оруулагдсан ба боловсруулагдан хадгалагдаж байгаа мэдээлэл буюу хүний ямарч оролцоогүй байвал уг процессыг багц процесс гэнэ. Процессын зарим оролт, гаралтыг хүн оруулах буюу шалгаж байвал уг процессыг багц ба онлайн шинжтэй гэж үзнэ.
6.8 Нууцлалыг шалгах
Дээрх алхмуудаар өгөгдлийн урсгалын дээрээс доошхи зарчмыг байгуулдаг. Үүнийг англиар UP_DOWN, DOWN_TOP бичдэг.
Жишээ нь: Бараа материалын бүртгэлийн системийн өгөгдлийн урсгалын диаграмыг авч үзье.
Tuesday, April 14, 2015
Tuesday, April 7, 2015
Sunday, April 5, 2015
Бие даалт. Систем хөгжүүлэх технологи
Бие даалтын агуулга:
Доор агуулгын дагуу өгөгдсөн мэдээллийн системийн шинжилгээ зохиомж хийнэ. Үүнд:
1. Системийн агуулга тодорхойлох
2. Шаардлагатай функцуудыг тодорхойлох
3. Гарах үр дүн тодорхойлох
4. Дэлгэцийн зохиомж хийх
5. Өгөгдлийн сангийн зохиомж хийх
6. Ерөнхий диаграм зурах
7. Өгөгдлийн урсгалын диаграмыг 1-р түвшинд хийх
8. Өгөгдлийн толь хийх
Бие даалтын сэдвүүд:
1. ДаТС-ийн багш нарын бүртгэл
2. ДаТС-ийн номын сангийн номын бүртгэл
3. Байгууллагын эд хөрөнгийн бүртгэл
4. Хорооны хүн амын бүртгэл
5. Аймгийн цэргийн насны эрчүүдийн бүртгэл
6. Суурин утасны жагсаалт
7. Байгууллагын ажилчдын бүртгэл
8. Аймгийн автомашины бүртгэл
9. Худалдааны байгууллагын бараа материалын бүртгэл
10. Дэлгүүрийн барааны бүртгэл
11. Эмийн сангийн эмийн бүртгэл
12. Эмнэлэгийн өвчтөний бүртгэл
13. Онгоцны тийз захиалгын систем
14. Пицца/хоол захиалгын систем
15. Дэлгүүрийн касс дээрх төлбөр тооцооны систем
Доор агуулгын дагуу өгөгдсөн мэдээллийн системийн шинжилгээ зохиомж хийнэ. Үүнд:
1. Системийн агуулга тодорхойлох
2. Шаардлагатай функцуудыг тодорхойлох
3. Гарах үр дүн тодорхойлох
4. Дэлгэцийн зохиомж хийх
5. Өгөгдлийн сангийн зохиомж хийх
6. Ерөнхий диаграм зурах
7. Өгөгдлийн урсгалын диаграмыг 1-р түвшинд хийх
8. Өгөгдлийн толь хийх
Бие даалтын сэдвүүд:
1. ДаТС-ийн багш нарын бүртгэл
2. ДаТС-ийн номын сангийн номын бүртгэл
3. Байгууллагын эд хөрөнгийн бүртгэл
4. Хорооны хүн амын бүртгэл
5. Аймгийн цэргийн насны эрчүүдийн бүртгэл
6. Суурин утасны жагсаалт
7. Байгууллагын ажилчдын бүртгэл
8. Аймгийн автомашины бүртгэл
9. Худалдааны байгууллагын бараа материалын бүртгэл
10. Дэлгүүрийн барааны бүртгэл
11. Эмийн сангийн эмийн бүртгэл
12. Эмнэлэгийн өвчтөний бүртгэл
13. Онгоцны тийз захиалгын систем
14. Пицца/хоол захиалгын систем
15. Дэлгүүрийн касс дээрх төлбөр тооцооны систем
Subscribe to:
Posts (Atom)